Payments are in test mode — no real money will be charged. Read more
Бүх түүх

2025.09.01

Хөшигний цаана

Зорилготой Аял

Түүхээ хуваалцах

Зорилготой Аял

Бидний хувьд аялал гэдэг нь зөвхөн шинэ газар үзэж, танилцахаас илүү утга учиртай. Энэ нь хүмүүстэй чин сэтгэлийн холбоо тогтоож, орон нутгийн иргэд, хамт олныг дэмжиж, аялсан газрынхаа дараа эерэг ул мөр үлдээх тухай юм.

Монгол Трэйлсийг нэгэн энгийн итгэл үнэмшлээр бий болгосон: аялал жуулчлал нь Монгол Улсын тогтвортой ирээдүйд бодит хувь нэмэр оруулж чадна.

Бид орон нутгийн хөтөч, малчин айл өрх, морьтон хүмүүс болон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж, зохион байгуулж буй аяллаас орон нутгийн хүмүүст шууд үр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхийг зорьдог. Бидэнтэй хамт аялснаар та зүгээр нэг Монголд зочлоод өнгөрөхгүй — эдгээр онцгой аяллыг боломжтой болгож буй хүмүүс, газар нутаг, орон нутгийн амьдралыг дэмжихэд хувь нэмрээ оруулна.

Орон Нутгийн Ард Иргэдийг Дэмжих

Бидний аялж буй орон нутгийн иргэдэд аялал жуулчлал нь бодит, утга учиртай боломжийг бий болгох ёстой гэдэгт бид итгэдэг.

Бид орон нутгийн хүмүүстэй хамтран ажиллаж, тэдний амьжиргааг дэмжихийн зэрэгцээ аялал жуулчлалаас бий болсон үнэ цэнийн илүү их хэсгийг тухайн орон нутагт үлдээхийг зорьдог. Мөн бид хувийн харилцаа, холбоо тогтоосон алслагдсан малчин айл өрх болон орон нутгийн иргэдэд шаардлагатай бодит дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.

Соёл Уламжлалаа Хадгалах

Монголын соёлын өв нь газар нутаг, мал сүрэг, байгальтайгаа зохицон амьдрах уламжлалт ахуйтай салшгүй холбоотой.

Бид ирээдүй хойч үе нь энэхүү өв соёлоо ойлгож, үнэлж, үргэлжлүүлэн хадгалан авч явах боломжтой байгаасай гэж хүсдэг. Бидний аялал нь нутгийн айл өрхүүдтэй танилцах, тэдний уламжлал, мэдлэгээс суралцах, Монголыг зүгээр нэг аялагчийн нүдээр өнгөрөн харах бус, нутгийн иргэдтэй тогтоосон жинхэнэ холбоогоор нь мэдрэх боломжийг олгодог.

Байгаль Нутгаа Хайрлах

Монголын байгаль уудам, үзэсгэлэнтэй хэдий ч эмзэг, хамгаалалт шаарддаг.

Бид аяллалын туршид хариуцлагатай зарчмыг баримталж, шаардлагагүй хог хаягдлыг багасгах, зэрлэг ан амьтан болон байгалийн орчныг хүндэтгэхийг чухалчилдаг. Бид Байгальд ул мөр үлдээхгүй байх, Авч очсон бүхнээ буцаан авч гарах зарчмыг мөрдөж, алслагдсан бүс нутагт авчирсан зүйлсээс үүссэн хог хаягдлыг буцаан авч гардаг.

Ирээдүй Хойч Үед Боломж Бүрдүүлэх

Монголын ирээдүй залуу хойч үеийг орон нутаг, соёл, өв уламжлалтай нь холбоотой хэвээр байлгахын зэрэгцээ ирээдүйд хэрэгтэй мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Бид англи хэл сурах, соёлын харилцан ойлголцол, туршлага солилцох, тогтвортой амьдралын талаарх дадлагат мэдлэг олгох боломжийг дэмжихэд хувь нэмэр оруулна.

Хувь Нэмэр Оруулах

Монгол Трэйлс өсөж хөгжихийн хэрээр орон нутгийн иргэдтэй хийх ажлаа улам гүнзгийрүүлж, хэрэгцээтэй хүмүүс болон орон нутагт бодит дэмжлэг үзүүлэх урт хугацааны санаачилгуудыг хөгжүүлэхийг хүсэж байна.

Бидний хувьд хариуцлагатай аялал жуулчлал гэдэг нь зүгээр нэг нэр, тодорхойлолт бус. Нэг аялал, нэг орон нутаг, нэг чин сэтгэлийн холбоо бүрээр дамжуулан бодитоор хэрэгжүүлэхийг хүсдэг зүйл юм.

Зорилготой Аял

Moнгол Трэйлстэй хамт аялснаар та жирийн аяллын жимээс давсан утга учиртай аяллын нэгээхэн хэсэг болно.

Монгол нутгаар морьтой аял. Аяллаа хуваалц. Эерэг ул мөр үлдээ

Түүхээ хуваалцах

Жинхэнэ аялал. Мартагдашгүй түүх.

Тал нутгаар аялТүүхийг мэдэр